Энэ бол Galaxy AI

Энэ бол дараагийн шинэ зүйл. Galaxy AI танд үйлчлэхээр, уран сэтгэмжийг нээхээр, үр бүтээмжийг дээшлүүлэхээр, шинэ боломжуудын ертөнцийг тайлахаар зохион бүтээгдэв. Таны гарт AI н�� илүү хүнлэг, илүү найдвартай, илүү утга учир бүхий, илүү хувийн, илүү ашигтай ба төхөөрөмжүүдийг сольсон ч илүү баталгаатай байх болно. Galaxy-тай амьдралыг шинээр мэдэр.

ДУГУЙЛААД ХАЙ

Том дэлгэцэн дээр дугуйлаад л хай1

Ухаалаг гар утсан дээр хайлт хийх хялбар арга. Зүгээр л дугуйл. Асар том дэлгэгддэг дэлгэцэн дээр хуруу эсвэл S Pen ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлээрэй.2

The video begins with a menu listing four food items for 'Paris Brunch, Downtown Paris’. The bottom taskbar shows Samsung apps. Then, S Pen circles around the word 'Galette', which leads to Google search results of the term. The video begins with a menu listing four food items for 'Paris Brunch, Downtown Paris’. The bottom taskbar shows Samsung apps. Then, S Pen circles around the word 'Galette', which leads to Google search results of the term.

FLEXCAM

Auto Zoom-тэй FlexCam. Өөрийн өнцгийг ол3

FlexCam таны зураг авч байгаа газрыг хянах замаар төгс фрэймийг олдог бөгөөд — гар ашиглахгүйгээр селфи хийх боломжийг томруулж эсвэл багасгадаг.

Камерын апп нь урьдчилж харах горимдоо Galaxy Z Flip6-гийн FlexWindow дээр харагдана. Auto zoom товчийг дарахад AI нь алсаас зургаа даруулж буй бүлэг найзууд дээр зүүмлэнэ. Камерын апп нь урьдчилж харах горимдоо Galaxy Z Flip6-гийн FlexWindow дээр харагдана. Auto zoom товчийг дарахад AI нь алсаас зургаа даруулж буй бүлэг найзууд дээр зүүмлэнэ.
NOTE ASSIST

Samsung эвхэгддэг гар утсан дээр тэмдэглэл хураангуйлах хамгийн хялбар арга

Олон ажлыг зэрэг хийнгээ ч ганц нэг товшоод, илтгэлийн тэмдэглэлийг аваарай. Note Assist нь дуу бичлэгийг бичвэрт буулган, тэмдэглэл болгон найруулж, оновчтой хураангуйлан танд хүргэнэ. Бусад зүйлд S Pen-ийг ашиглаарай. Жишээ нь өргөн дэлгэцэн дээр гайхамшгийг бүтээх гэх мэт.2,4

ОРЧУУЛАГЧ

FlexWindow-тай орчуулгын гайхамшгийг мэдрээрэй.

Аялах зуур нутгийн хүмүүстэй ярилцмаар байна уу? Орчуулагч таны байгаа газар дээр орчуулгыг хийнэ. Иймд та өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, олон улсын хуралд оролцож эсвэл зүгээр л жуулчны хөтөчтэй ярилцах боломжтой. 5,6

LIVE TRANSLATE

Дуудлагаа шууд орчуул.

Шууд л утсаар ярь, Live Translate орчуулах болно. Live Translate нь танд хэлний бэрхшээлийг давахад тусална. Яг л алганд багтах орчуулагчтай мэт.7

Утасны дуудлага бодит цагт орчуулагдана. Яриа нь дэлгэцэн дээр Испани, Англи хоёр хэлээр текст хэлбэрээр харагдана. Утасны дуудлага бодит цагт орчуулагдана. Яриа нь дэлгэцэн дээр Испани, Англи хоёр хэлээр текст хэлбэрээр харагдана.

PHOTO ASSIST

Гэрэл зураг бүрийг AI-аар гайхамшигтай болго.

Photo Assist-тэй хамт гэрэл зургаа дураараа урлах боломж. Эд зүйлийг нүүлгэ, зүүмлэж ойртуул, хүрээг нь өөрчилж, бас AI-ын тусламжтай гэрэл зургуудаа дахин засварлаарай.8

Gallery апп дээр гэрэл зургийг засварлана. Засварлах товчийг дарахад нэг объект сонгогдоно. Түүнийг зураг дээр өөр байршилд нүүлгэнэ. Дараа нь дутуу хэсгүүд нөхөгдөж дүүрнэ. Gallery апп дээр гэрэл зургийг засварлана. Засварлах товчийг дарахад нэг объект сонгогдоно. Түүнийг зураг дээр өөр байршилд нүүлгэнэ. Дараа нь дутуу хэсгүүд нөхөгдөж дүүрнэ.

AI-тай хамт биеийн байдлаа нягт бас зөв хянах боломжтой.

Galaxy Z Flip6-г цоо шинэ Galaxy Watch Ultra-тай, Galaxy Watch7-той эсвэл хоёулантай нь холбоод, өдрийн турш Energy Score-оо хянаарай.9,10

Төхөөрөмж дээрээ Galaxy AI -тай танилцаарай

Ухаалаг утаснууд

Galaxy S цувралууд

Galaxy Z цувралууд

Таблетууд

Galaxy Buds

Galaxy Watch

*Зургийг загварчилсан. Өнгө, хэмжээ, загвар бас оосрын сонголтууд нь улс орон эсвэл оператор компаниас хамаарч, өөр өөр байж болно.

*Зарим Galaxy AI функцүүдийг ашиглахын тулд Самсунг бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай

*Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн нарийвчлал, бүрэн бүтэн байдал, найдвартай байдалд ямар нэг амлалт, баталгаа гаргадаггүй.

*Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Үйл явцыг богиносгож загварчилсан. Бодит UI өөр байж болно.

*Galaxy AI функцүүд нь дэмжигдсэн Samsung Galaxy төхөөрөмжүүдэд 2025 оны эцэс хүртэл үнэ төлбөргүй ашиглагдана. Гуравдагч талуудын нийлүүлсэн AI функцүүдэд өөр нөхцөлүүд үйлчилнэ.

*Galaxy AI функцүүдийн хүртээмж нь улс орон, бүс нутаг, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар болон оператор компаниас хамаарч, өөр өөр байж болно. 

*Galaxy AI үйлчилгээ нь AI хэрэглээнд насны хязгаарыг тогтоосон зарим бүс нутгуудад хязгаарлалттай байж болно.

*Galaxy Z Fold6, Galaxy Z Flip6, Galaxy Watch Ultra, Galaxy Watch7 ба Galaxy Buds3 Pro нь тусдаа худалдаалагдана.

1.Үйл явдлын дарааллыг богиносгож загварчилсан. Үр дүн нь зөвхөн дүрслэх зорилготой. Хайлтын үр дүн нь зураглалын тохиргооноос хамаарч өөр өөр байж болно. Интернэт холболт шаардлагатай. Хэрэглэгчид Android-г хамгийн сүүлийн үеийн хувилбар руу шинэчлэх шаардлагатай. Бүтээгдэхүүний ажиллагаа нь тухайн апп болон төхөөрөмжийн тохиргооноос хамаарна. Зарим функцүүд нь зарим апп-уудтай тохирохгүй байж болно.Тухайн үйлчилгээг авах боломжтой эсэх нь улс орон, хэл зэргээс хамаарч өөр өөр байна. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй. Дугуйлаад хайх үйлдэл нь FlexWindow горимд ажиллахгүй.

2.S Pen тусдаа худалдаалагдана. Зөвхөн Galaxy Z Fold-д зориулагдсан S Pen-ийг ашиглахыг зөвлөж байна. Өөр S Pen эсвэл үзэг нь дэлгэцийг гэмтээж болзошгүй. Galaxy Z Fold6 нь S Pen-д зориулсан үүргүй. S Pen нь зөвхөн үндсэн дэлгэцэн дээр ажиллана.

3.Арын камерыг ашигласан FlexMode-д Auto Zoom ажиллах бөгөөд зүүмийг гар аргаар тохируулбал өөрөө унтарна. Бага гэрэлтүүлэгтэй нөхцөлд хязгаартай ажиллана.

4.Note Assist-ийн "Хураангуйлах" функцийг ашиглахын тулд интернэтэд холбогдсон ба Самсунг бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж нь хэлнээс хамаарч, өөр байж болно. Note Assist-ийн "Хураангуйлах" функц нь үсгийн тодорхой тоо дотор болон ба үсгийн тодорхой тооноос бага үед идэвхэжнэ. Note Assist-ийн дуу хураах функц нь зарим улсад дэмжигдэхгүй байж болно. Аудио файлыг боловсруулахын тулд 3 цагаас доош хэмжээтэй байхыг шаарддаг.Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.

5.Орчуулагчийг ашиглахын тулд Самсунг бүртгэл шаардлагатай. Зарим хэлийг ашиглахын тулд хэлний багц татах шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж нь хэлнээс хамаарч өөр байж болно. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа олгохгүй. Үйлчилгээний хүртээмж ба дэмжигдсэн функцүүд нь улс орон, бүс нутаг эсвэл оператор компаниас хамаарч өөр өөр байж болно. Дэмжигдсэн хэлнүүдийн хүртээмж нь өөр байж болно.

6.FlexMode нь 75 ба 115 хэмийн өнцөг хооронд ажиллана.

7.Call Assist-ийн Live Translate фүнкцийг ашиглахад сүлжээний холболт шаардлагагүй. Дуудлагын үед Live Translate-ийг идэвхжүүлэхин тулд сүлжээний холболт шаардлагатай.Самсунг бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай. Live Translate нь зөвхөн урьдчилан суурилуулсан Samsung Phone апп дээр бас зарим гуравдагч талын аппууд дээр ажиллана. Үйлчилгээний хүртээмж нь хэл эсвэл бүс нутгаас хамаарч, өөр байж болно. Зарим хэлнүүдийн хувьд хэлний багц татах шаардлагатай. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.

8.Photo Assist-ийн Generative Edit функцийг ашиглахын тулд интернэтэд холбогдсон ба Самсунг бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай. Generative Edit нь 12 MP хүртэлх хэмжээтэй зураг боловсруулан гаргана. Зургийг AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Боловсруулсан үр дүнгийн нарийвчлал, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.

9.Energy Score нь Android 11 эсвэл түүнээс дээш утаснуудад ажиллах ба Samsung Health апптай (6.27 ба түүнээс дээш хувилбартай) байхыг шаардана. Самсунг бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж нь хэл эсвэл бүс нутгаас хамаарч, өөр байж болно. Energy Score-ыг шалгахын тулд Samsung Galaxy Watch эсвэл Samsung Galaxy Ring дээр хөтөлсөн эрүүл мэндийн өгөгдлийг Samsung Health апптай нийцүүлэх ёстой. Өмнөх өдрийн идэвхийн өгөгдөл, нойр, нойрны үеийн зүрхний хэмнэл зэрэг мэдээлэл шаардлагатай. Аливаа өвчний шинж тэмдгийг таних, оношлох ба эмчлэх зэрэгт зориулагдаагүй. Үр дүн нь зөвхөн таны хувийн мэдлэгт зориулагдсан. Зөвлөгөөг эмнэлгийн мэргэжилтнээс авна уу.

10.Galaxy Z Flip6 ба Galaxy Watch7 нь тусдаа худалдаалагдана.