Live Transcribe & Мэдэгдэл

3.7
157 мянга шүүмж
1 тэрбум+
Таталтууд
Контентын үнэлгээ
Бүх насныханд
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг

Энэ аппын тухай

Шууд бичвэр болгон сийрүүлэх болон дуу чимээний мэдэгдэл нь сонсголгүй эсвэл сонсголын бэрхшээлтэй хүмүүст ердөө Android утас эсвэл таблетаа ашиглан өдөр тутмын харилцан яриа болон орчин тойрны дууг илүү хүртээмжтэй болгодог.

Та Шууд бичвэр болгон сийрүүлэх болон дуу чимээний мэдэгдэлд ихэнх төхөөрөмжөөс эдгээр алхмаар шууд хандах боломжтой:
1. Төхөөрөмжийнхөө Тохиргоо аппыг нээнэ үү.
2. Хандалтыг товшоод, дараа нь эхлүүлэх хүсэлтэй аппаасаа хамааран Шууд бичвэр болгон сийрүүлэх эсвэл Дуу чимээний мэдэгдлийг товшино уу.
3. Шууд бичвэр болгон сийрүүлэх эсвэл Дуу чимээний мэдэгдлийг эхлүүлэхийн тулд (https://support.google.com/accessibility/android/answer/7650693) Хандалтын товчлуур, зангаа эсвэл шуурхай тохиргоог ашиглана уу.

Дуу чимээний мэдэгдэл:
• Гэртээ гарч буй дуу чимээнд тулгуурлан (жишээлбэл утааны дохиолол, дуут дохио, нярайн чимээ) эрсдэлтэй байж болзошгүй болон хувийн нөхцөл байдлынхаа мэдэгдлийг аваарай.
• Таны цахилгаан хэрэгсэл дохио дуугарах үед мэдэгдэл авахын тулд захиалгат дуу чимээ оруулаарай.• Мобайл төхөөрөмж эсвэл зүүсгэл дээрээ анивчдаг гэрэл эсвэл чичиргээгээр мэдэгдэл аваарай.
• Жагсаалтын харагдах байдал нь таны эргэн тойронд юу болсныг харуулах (одоогоор 12 цагаар хязгаарлагдсан) түүх рүү буцах боломжийг олгодог.

Шууд сийрүүлэг:
• 80 гаруй хэл, аялгаар шууд сийрүүлдэг.
• Нэр эсвэл өрхийн зүйлс зэрэг тогтмол ашигладаг захиалгат үгнүүдээ нэмнэ үү.
• Хэн нэгэн таны нэрийг хэлэх үед төхөөрөмжөө чичрэхээр тохируулна уу.
• Харилцан яриандаа хариултуудаа бичнэ үү. Төхөөрөмжийнхөө гарыг гаргаж ирээд, үргэлжилсэн харилцан ярианд үгнүүдээ бичнэ үү. Таныг бичиж байхад сийрүүлэг харагдсан хэвээр байна.
• Утастай чихэвч, Bluetooth чихэвчид байх гадаад микрофон ба USB микрофоныг ��лүү сайн аудио хүлээн авахад ашиглаарай.

Сийрүүлгийн талаар нэмж дурдахад:
• Сийрүүлгийг 3 хоног хадгалахаар сонгоно уу. Хадгалсан сийрүүлэг таны төхөөрөмжийн дотоод санд 3 хоног байх ба та тэдгээрийг өөр газар хуулаад буулгах боломжтой. (Өгөгдмөлөөр сийрүүлгийг хадгалдаггүй.)
• Хадгалсан сийрүүлгээс хайна уу.
• Хуулаад буулгахын тулд сийрүүлгийн текстэд хүрээд удаан дарна уу.

Шаардлага:
• Android 6.0 (Marshmallow) болон түүнээс дээших хувилбар.

Шууд бичвэр болгон сийрүүлэх болон дуу чимээний мэдэгдлийг АНУ-ын сонсголгүй ба сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн анхны их сургууль болох Галлаудет Их Сургуультай хамтран бүтээсэн.

Санал хүсэлт илгээх ба бүтээгдэхүүний шинэчлэлт хүлээн авах бол https://groups.google.com/forum/#!forum/accessible-д нэгдэнэ үү. Шууд бичвэр болгон сийрүүлэх болон дуу чимээний мэдэгдлийг ашиглах тусламж авах бол бидэнтэй https://g.co/disabilitysupport дээр холбогдоно уу.

Зөвшөөрлийн мэдэгдэл
Микрофон: Шууд бичвэр болгон сийрүүлэх онцлогт таны эргэн тойрны яриаг бичвэр болгон сийрүүлэхийн тулд микрофонд тань хандах эрх шаардлагатай. Сийрүүлгийг боловсруулсны дараа аудиог хадгалдаггүй. Дуу чимээний мэдэгдэлд таны эргэн тойронд гарч буй дуу чимээг сонсоход микрофонд тань хандах эрх шаардлагатай. Аудиог боловсруулж дууссаны дараа мөн адил хадгалдаггүй.
Хандалтын үйлчилгээ: Энэ апп нь хандалтын үйлчилгээ тул таны үйлдлийг ажиглаж болно.
Мэдэгдэл: Дуу чимээний мэдэгдлийн онцлогуудад дуу чимээг танд мэдэгдэхийн тулд мэдэгдлийн хандах эрх шаардлагатай.
Ойролцоох төхөөрөмжүүд: Шууд бичвэр болгон сийрүүлэхэд микрофонд хандах эрх авахаар Bluetooth төхөөрөмжүүдэд тань холбогдохын тулд Ойролцоох төхөөрөмжүүдийн хандалт шаардлагатай.
Шинэчилсэн огноо
2024 оны 6-р сарын 12

Өгөгдлийн аюулгүй байдал

Аюулгүй байдал нь хөгжүүлэгчид таны өгөгдлийг хэрхэн цуглуулж, хуваалцдаг болохыг ойлгохоос эхэлнэ. Өгөгдлийн нууцлал болон аюулгүй байдлын практик нь таны хэрэглээ, бүс нутаг болон наснаас хамаарч харилцан адилгүй байж болно. Хөгжүүлэгч энэ мэдээллийг өгсөн бөгөөд үүнийг цаг хугацааны явцад шинэчилж болно.
Гуравдагч талтай ямар ч өгөгдөл хуваалцаагүй
Хөгжүүлэгчид хуваалцахыг хэрхэн зарладаг талаар нэмэлт мэдээлэл авах
Энэ апп эдгээр төрлийн өгөгдлийг цуглуулж магадгүй
Хувийн мэдээлэл, Аудио болон өөр 3
Өгөгдлийг дамжуулах явцад шифрлэдэг
Өгөгдлийг устгах боломжгүй
Аюулгүй байдлын бие даасан үнэлгээ

Үнэлгээ, сэтгэгдэл

3.7
153 мянга шүүмж
Ynjinlham Toroo
2022 оны хоёрдугаар сарын 17
Бөөөө
5 хүн энэ шүүмжийг хэрэгтэй гэж үзсэн
Энэ танд нэмэр болсон уу?
Altan Tuya
2021 оны аравдугаар сарын 7
Заваан
3 хүн энэ шүүмжийг хэрэгтэй гэж үзсэн
Энэ танд нэмэр болсон уу?
dorjsuren sergelen
2020 оны арван хоёрдугаар сарын 2
туршиж үзэх гэсэн юм
9 хүн энэ шүүмжийг хэрэгтэй гэж үзсэн
Энэ танд нэмэр болсон уу?

Шинэ юм юу байна

• Бид Дуу чимээний мэдэгдлийн хэрэглэгчийн туршлагыг сайжруулсан.